Өөрсдийн үйлдвэрлэсэн 1000 ширхэг амны хаалтыг УОК-д хүлээлгэн өглөө .
“Дэнд” ХХК-аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн түүхий эд болох цэвэр даавуугаар үйлдвэрлэсэн даавуун 1000 ширхэг амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.Тус компани нь 2014 оноос хойш эрэгтэйчүүдийн гэрийн өмд, чөлөөт хувцас болох “EDI” брэндийг үүсгэн байгуулж, өдгөө 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа энэ үеэр онцолсон юм.